Friday, January 1, 2010

Өсөлтийг саатуулагч бодис

Байгалийн нэгдлүүдийн дотор ургамлын өсөлтгийг саалтуулагч бодис олон байдаг. Ийм учраас ургамал уртаашаа хягааргүй өсдөггүй. Өсөлтийг саатуулагч болис ургамалд байснаар ургамлийн өсөлт зохимжтой хэмжээнд хүрч өсөж хөгждөг. Өсөлтийг сатуулагч бодис ургамалд их хэмжээгээр хуримтлагдвал ургамал үхжилд орж бодисын солилцоо удаашрах шинж тэмдэг илэрдэг.
Өсөлтийг саатуулагч бодисыг дотор нь
Терпенойд
Фенолт нэгдэл гэж хоёр хувааж үздэг.
Өсөлтийг сатуулаг бодисоос терпенойдод абсцизийн хүчил
Фенолт нэгдэлд Кумарын хүчил зэрэг орно.
Олонх тохилдолд ургамалд үйлчлэх нөлөөгөөр абсцизийн хүчил, гибберелин хоёрын нэг нь нөгөөгийн эсрэг үйлчилгээтэй байдаг. Абсциеийн хүчил гүнзгий ичмэл байдалд оршиж байгаа янз бүрийн эрхтэнд агуулагдана.
Нахиа , найлзуур, хуурай үр, мөн төмсний булцуунд абсцизийн хүчил илэрсэн байна.
Мөн абсцизийн хүчил амсарт хуритлагдахад амсар хаагдана. Энэ хүчилийн нөлөөгөөр мембраны нэвтрүүлэх чадвар буурч, бодисын солилцоо сааталд орно.
Фенолт нэгдлийн хувьд ургамлийн үрийн хальс, жимсэнд агуулагдана. Фенолт нэглүүдээс хамгийн сайн судлагдсан нь кумарин, кумарын хүчил, скополетин зэрэг юм. Эдгээр нь абсцизийн хүчилийг бодвол нилээд их хэмжээгээр агуулагдаж байж өсөлтийг саатуулах нөлөө\үзүүлнэ.
Фенолт нэгдлүүд янз бүрийн эрхтэнд агуулагдах бөгөөд ургамал ичмэл байдлаас гархад ихээхэн нөлөөтэй.
Кумарийн нөлөөнд энергийн солилцоонд өөрчлөлт гарч, митохондрид исэлдэлт, фосфоржилт хоёр хамжиж явагдахыг алдагдуулна. Энэ үед фенолт нэгдлүүд хлоропластад илэрсэн байна. Зарим фенолт энгдлүүд өсөлтийг саатуулах нь байтугай харин ч өсөлтийг сайжруулдаг.